Эр хүн зүрхэндээ уйлдаг юм...
Бүтээгүй л юм хойно анхны хайр юм байлгүй
Бүсгүй минь чи намайг ингэтлээн бүү ширт
Бүжин хоёр нүдэн дээр тань хожим нөхөр тань үнсвэл
Бүлээхэн гуниг амтагдаж мэднэ.
Зовхион арч? Учирсан шигээ хагацая?
Баяртай? гэж бүү хэл?
Хавар шувууд ирэхээ болчихно.
Бардамхан омгоо хөлдөө чирч нутагтаа очвол
Балгын төдий амьдралаасаа нэг дуслыг хороочихно.
Ижийгээс минь нэг нас хорогдчихно.
Ийм хатуу эх надад зохихгүй
Хагацая даа гэж битгий хэл
Хайрласныхаа төлөө би чамд өртэй болчихно.
Хавраар цэцэгс гундаж шувууд буцаад л
Хамгаас амттай уруулыг чинь үнсэж зүүдэлхээн болчихно
Эрх гүнж минь
Эр хүн зүрхэндээ уйлдаг юм
Хатуу сэтгэлтэй гэж намайг зүхэх хэрэггүй
Сэмхэнээр чамайг санах эрхгүй болчихно
Сэтгэлд минь чи миний л амраг хэвээр үлдэг
Ай борооны дараах солонго минь
-----------------------------------------------------------------------
Xайр минь...
Итгэлийн хүлээс алдраад байна амраг минь би яах ёстой вэ
Ирээдүйн тухай бодол ч загалтаад байна яавал дээр вэ
Инээдэн цаана хүртэл нулимс цийлэлзээд дундрашгүй нь
Их л холын гуниг сэтгэлд бөхөлзөөд болохгүй нь
Сэтгэл гэдэг жолоогүй цулбуур алдуурч чиний зүг нисэх юм
Сэмэрч шархалчихаад л буцаж ирэн уйлганах юм
Сэхүүн байсан зүрх өөрөө сөхөрчихөөд
Сохор дурлалд хөтлүүлж харанхуй замаар бүдчих шиг...
Жаргал хайн бэдчисэн хайр минь явах замгүй мухардаж
Жаварт жиндүүлэн даарахдаа дурсамжаа нөмрөн дулаацах аядана
Жуумалзан мишээх харь нутагийн тэр л салхи ширүүсч
Жаргалын үзүүрт гээгдсэн бидний хайрыг хийсгэх гэх юм...
----------------------------------------------------------------------------
Бүсгүй чамд...
Чиний нулимсыг арчих гэж би дурласан ч юмуу
Чиний харцыг эгдүүцүүлэх гэж би алхсан ч юмуу
Тэртээ хол нисээд одсон хайрыг чинь шүүрч авсандаа би азгүй ч юмуу
Чамайг биш намайг гэх сэтгэлийг урвуулсан даа би буруутай ч юмуу
Тэглээ гээд одоо яах вэ дээ...
Нэгэнт л урвасан зүрхийг
Тэвэрч ханаагүй дурлал чинь хажууд минь байхад
Нүгэл хураан чи одоо бухимдаад юу хийнэ
Зүүдлээд ч ирэхгүй холдсон гэдгийг нь чи одоо ухаар
Зүүгээр хатгаж зүрхийг нь зүссэн хүн нь чи өөрөө шүү дээ...
Салхи үлээгээд л өнгөрдөг шиг хайраасаа чи холдсон
Санаа чинь өөр нэгэнд урваад чи түүнийг хаясан
Салаа замыг дагаад та 2 хагацсан
Тэр нэг замын үзүүр дээр би зогсож байсан...
Тэгээд л тэр минь намайг олж харсан
Тэвэр дүүрэн хайрыг надад бэлэглэсэн
Тэгэхэд л би энэ хүнд сэтгэлээ өгсөн
Тэр сайхан үгсэнд нь дурлаж орхисон...
Тэр үгийн сайхныг чи олж сонсоогүй дээ...тэнэг
Тэр хүний хайрыг чи мэдэрч чадаагүй дээ...харалган
тэртээ олон жилийн өмнөх дурсамжийг сэдрээж чи юу хийнэ
тэртээ тэргүй минийх болсон хүнийг чи харуулдаад яах юм
-----------------------------------------------------------------------------------------------------
Өөрийг чинь хайрладаг жаахан охин одоо том болсон
Өнгөрсөн бүхнийг сөхөж намайг хайгаад хэрэггүй
Өөрийг чинь хайрладаг жаахан охин одоо том болсон
Чамайг хайрладаг хайраа чанадын чанадад нуучихсан
Чи хичнээн хайсан ч эргээд олдохоо өнгөрсөн
Нисэн одсон цаг хугацааг эргүүлэх гэж чи зүтгэх хэрэггүй
Нулимс унаган шаналдаг байсан охин одоо байхгүй болсон
Нэг л хүнийг хайрлаж түүндээ бас эрхэлж яваа
Насан туршийн хайранд нь чи саад болох хэрэггүй
-------------------------------------------------------------------------------------------------
Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас уур юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юндаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай