Үдшийн мэнд эхнэр минь. Саваагүй зан хөдлөөд чамдаа захиа бичиж сууна. Энэ захиаг уншиж байхад чинь би захиа бичсэн шинжгүй нам унтаж байх болов уу.
Өглөө сэрээд чамайгаа харах болгондоо “Энэ хөөрхөн, ухаалаг эмэгтэй чинь надтай нэг насыг хамт туулах миний эхнэр шүү дээ” гэж бодоход тэвэрч хэвтээд тэр өдрийн ажлаа таслачихмаар санагддаг шүү.