Зүрхэнд минь хурсан гунигыг хэн ч мэдэхгүй
Зүгггүй инээдийг минь тэд аз жаргал гэж бодно
Ганцаардлаа нууж хөмсөг зангидан алхана
Гагцхүү бурхан л миний 2 нүүрийг мэднэ ээ
Хэн нэгний нөмөрт хоргодох гэж тэнүүчлэнэ
Хэсэг хэсгээр эмтрэх зүрхийг минь тэд бүтэн гэж бодно
Бөмбөрөн урсах нулимсыг минь хэрвээ цуглуулбал
Бүтэн далай шиг болохыг тэд мэдэхгүй ээ
Хүчлэн инээсэн хором бүрийг минь тэд
Хэтэрсэн аз жаргал гэж бодно
Хааяадаа гунигаа ил гаргах царайг минь тэд
Хэрэггүй жүжиглэлт гэж бодно
Намайг хэн ч мэдэхгүй ээ
Нарт хорвоод над шиг зовлон амссан хүн байхгүй болохоор тэр
Намайг уйтгарлахыг та нар харахгүй ээ
Нарт хорвоод над шиг жүжигчин байхгүй болохоор тэр
Гомдлоо нууж дотогшоогоо мэгшинэ
Ганцаархнаа гэдгийг минь тэд мэдэхгүй ээ
Итгэл найдвар, сэтгэл зүрх надад байхгүй
Ингэлээ гээд би үхчихгүй ээ
Ээж ээ гэж ганцхан дуудах юмсан
Ивий дээ гээд ирээсэй
Аав аа гээд мэгших юмсан
Алив нааш ир гээд аргадаасай
Өнчин хүнд ноён олон
Өрөвдөх хүн нь харин цөөхөн юм шүү
Урсах нулимс нь их
Инээмсгэлэл нь харин бага юм шүү
Хайрлах сэтгэлийг минь тэд хайхрахгүй ээ
Харамлаж хайрлах сэтгэлийг минь тэд
Өмнө нь унасан навчис шиг л гишгэлнэ
Өөрөө би тэр навчис шиг л бутарна
Сахиусан тэнгэр ч тамын элч болж болно
Сайхан хорвоо ч үнсэн товрог болж болно
Харин би хэзээ ч хувирахгүй ээ
Хувирдаг шид нь надад байхгүй
Эцэст нь
Гунигаа хүртэл өөрөөсөө нууж
Ганцаардлаа давахын тулд 2 нүүр гаргаж
Бурханд залбирсаар
Диваажин там хоёрын нэгэнд очно
Харин ганцаараа биш ...
No comments:
Post a Comment